Skip to content
Хүдрийн ангилал PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн odkhuu   
2013 оны 1-р сарын 11, Баасан гариг, 11:32

Хүдэр бүрэлдүүлэгч эрдсүүдээс нь хамаар ч хүдрийг хэд хэдэн төрөлд ангилж үздэг. Хүдэр /ore/ гэдэг нь техник эдийн засгийн тодрхой түвшинд ашигт нэгдлүүд буюу химийн элементийг үр ашигтайгаар ялган авах боломжийг хангаж чадахуйц эрдсүүдийн нэгдлийг хэлдэг.

Хүдэр гэдэг ойлголтыг ихэвчилэн металл ашигт малтмал дээр хэрэглэдэг боловч зарим нэг металл бус ашигт малтмал дээр ч түүнийг хэрэглэж заншсан байдаг. Тухайлбал хайлуур жоншны хүдэр, фосфорын хүдэр, хүхрийн хүдэр гэх мэт.

Ислийн хүдэр: Усан исэл  болон ислүүдээс бүрддэг ба эдгээр нь Төмөр, Мангаан, Цагаан тугалга, Хром, Хөнгөн цагааны ордууд хамрагдана.

Силикатын хүдэр: Гялтгануур, Тальк, Шөрмөсөн чулуу зэрэг металл бус ашигт малтмалууд хамрагдана.

Хүхэрт нэгдлүүдийн хүдэр: Сульфид, Арсенид, Антемонит болон висмут, теллүр, селен зэрэг элементүүдийн нэгдлүүдээс бүрддэг бөгөөд  түүнд  зэс, цайр, хар тугалга, никель сурьма зэрэг өнгөт металлын хүдэр хамрагддаг.

Карбонатын хүдэр: Төмөр, Мангаан, Цайр, Хар тугалга, зэс зэрэг элементүүдийн карбонат нэгдлүүд хамрагдах ба эдгээр нь ордын исэлдлийн бүст зонхилж үүсдэг.

Сульфатын хүдэр: Бари, Стронцийн ордуудын хүдэр хамрагдана.

Фосфатын хүдэр: Фосфорын ордыг бүрдүүлж байгаа фосфорт нэгдлүүдээс тогтдог.

Галлойд хүдэр: Хайлуур жонш, давсны ордуудад онцлог байдаг.

Дан металлын хүдэр: Байгальд цэврээр тохиолддог алт, зэс, цагаан алт, хамрагдана.

 

ВИДЕО МЭДЭЭ

ШАР МЭДЭЭ

Манай улс уул уурхай, барилга, авто угаалгад хамгийн их усыг хэрэглэж байна

Энэ жил Дэлхийн усны өдрийг манай улс ес дэх жилдээ “Ус ба эрчим хүч” сэдви...

“Эрдэнэс Тавантолгой″-гоос гэрээгүйгээр их хэмжээний мөнгө шилжүүлжээ

Үндэсний аудитын газраас Эрдэнэс таван толгой” компанийн үйл ажиллагаанд ша...

Осолтой холбоотойгоор 10-аад хүнийг шалгахаар Дорнодод авчирчээ

Дорнод аймгийн Матад сум дахь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Тосон уул...

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХУВЬЦАА

Компанийн нэр
Симбол
Үнэ
Өөрчлөлт
Хэмжээ
Нээлт
Хаалт
Зарах үнэ
Авах үнэ
Бирж

САЙТЫН СТАТИСТИК

mod_vvisit_counterӨнөөдөр459
mod_vvisit_counterӨчигдөр1507
mod_vvisit_counterНийт1170885

Таны IP хаяг: 107.20.30.170
Өнөөдөр: 4-р сар 17, 2014