Skip to content
Оюу толгой 42 оюутанд тэтгэлэг гардууллаа PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 12-р сарын 14, Баасан гариг, 11:15

Дэлхийн таван том уурхайн нэг Оюу толгой төсөл Монгол Улсын боловсролын салбар, тэр дундаа ирээдүйн уурхайн чадварлаг мэр­гэжилт­нүүдийг бэлтгэх үйл­сэд зориулан өнөөдрийн байд­лаар 126 сая ам. доллар буюу 165 тэрбум төгрөг зарцуулаад байгаа ажээ.

2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн оюутны сургалтын тэтгэлэгт  хөтөлбөрт одоогоор 99 оюутан хамрагдаж, АНУ, Австрали, Сингапур Мон­голын их, дээд сургуульд сурал­цаж байгаа бол өчигдөр дахин 42 оюутан тэтгэлэг гар­дан авлаа.

Энэ удаагийн  тэтгэлэгт хам­рагд­сан 42 оюутан нь хоёр, гурав, дөрөвдүгээр ангийнх бөгөөд тэдний  35 нь эх орондоо үргэлжлүүлэн суралцана. Харин долоо нь  Канадын  Ванкувер хотын дэл­хийд  эхнээсээ гуравт ор­дог алдартай  их сургуульд  сурал­цах аж.

Энэ үеэр Оюу толгой төслийн сургалтын хэлт­сийн зөв­лөх Л.Удвалтай уул­заж ярилцлаа.

- Оюу толгой төслийн тэт­гэлэгт хөтөлбөрт хам­раг­дахыг хүссэн оюутанд ямар шалгуур тавьдаг вэ?

- Уул уурхайн  болон барил­гын салбарт суралцаж байгаа оюутны сурлагын голч дүн 3.2  байх нь гол шалгуур. Хоёр, гурав, дөрөв­дүгээр ан­гийн оюут­нууд дөрвөн шат­­лалтай шал­гуурт  ороод тэнцвэл Оюутолгойн тэтгэлэгт хө­­төл­­бөрт хамрагдах боломж­той.

- Тэтгэлэгт хөтөлбөр нь до­тоод, гадаад гэж хоёр янз бай­гаа юм уу?

- Тийм ээ. Одоогоор до­тоодын тэтгэлэгт хөтөлбөрт өнөө­дөр батламжаа гардсан 35 оюутантай нийлээд 135 хүн хамрагдаж байна. Харин олон улсын тэтгэлэгт хөтөл­бөрт нийтдээ 15 хүн хамрагдсанаас АНУ, Син­гапур зэрэг өндөр хөг­жилтэй ор­нуудад зарим нь сурч бай­гаа. Удахгүй үлдсэн нь явах гээд бэлтгэлээ хангаж бай­на.

- Энэ тэтгэлэгт хамрагд­санаар ямар хөнгөлөлт эдлэх вэ?

- Оюу толгойн сургалтын тэт­­гэлэгт хөтөлбөрт хам­рагд­санаар сургалтын зардал, до­туур байрны төлбөр, сар бүр 200 мянган төгрөгийн тэт­гэлэг хүртэх боломжтой болно.

- Энэ хөтөлбөр хэдэн жил үргэлж­лэх вэ?

- Ирэх жил, түүний да­раагийн жилд улам олон оюу­тан хамруулах бодолтой байгаа. Хамгийн гол нь, оюут­нууд маань хичээлдээ  мэрийж,  ялангуяа англи хэл­нийхээ мэдлэгийг улам сайж­руулах хэрэгтэй. Тэгвэл хэ­ний ч өмнө Оюу толгой төслийн сургалтын тэтгэлэгт хөтөл­бөрийн үүд хаалга нээлттэй.

Тэтгэлэгт хамрагдсан оюут­ны сэтгэгдлийг хүр­гэж байна.

- Өөрийгөө танилцуулна уу. Их л баярлаж байх шиг харагд­лаа?

- Үнэхээр их баярлаж байна аа. Намайг А.Чой­жил­сүрэн гэдэг. Өвөр­хангай аймгийн Хар­хорин сумын харьяат. Дар­хан-Уул аймгийн ХААИС-ийн инженер механикийн гурав­дугаар курсын оюутан.

- Оюу толгойн тэтгэлэгт хөтөл­бөрт хамрагдах санаа анх яаж төрсөн бэ?

- Би энэ тухай мэдээгүй явж байсан. Тэгтэл манай найз “Тийм хөтөлбөр бай­даг гэнэ.  Материалаа бүр­­дүүлээд өгөөч” гэсэн. Тэгээд л материалаа өгөөд шал­гаруулалтад нь тэнцэж, өнөө­дөр батламжаа гардан авч байна. Энэ хөтөлбөр амьд­ралын минь цаашдын замыг тодорхой болгож өглөө.

- Амьдралын тань замыг тодор­хойлж өглөө гэхийг бодоход төлөвлөж бодсон зүйл байгаа юм аа даа?

- Том төлөвлөгөө өмнөө тавьсан. Өмнө нь зорилгогүй шахам явдаг байсан бол одоо би маргаашаа харж  сурч, амьдрах итгэл төгс болсон. Өнөөдөр би дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн бол дараа жил заавал олон улсын тэтгэлэгт хамрагдаж, Канадад сурахыг хүсч байна. Үүнийхээ төлөө англи хэлээ улам сайжруулах, уйгагүй хичээн суралцах гээд маш их ажил өмнө минь байна. Би чадна аа.

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруулах

busy
 

ВИДЕО МЭДЭЭ

ШАР МЭДЭЭ

“МАК”-ийн уурхайд осол гарч, хүний амь эрсджээ

“МАК”-ийн уурхайд осол гарч, хүний амь эрсджээ

Энэ сарын 26-нд буюу уржигдар “МАК” компанийн Дорнод аймаг дахь Адуунчулуун...

Хятадын хөрөнгө оруулалттай компанийг шүүхэд өгчээ

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд өнөөдөр хэ...

“Алтайн хүдэр” 3,8 тэрбумын хохирол учруулжээ

Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлож, БНХАУ руу экспортолд...

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХУВЬЦАА

Компанийн нэр
Симбол
Үнэ
Өөрчлөлт
Хэмжээ
Нээлт
Хаалт
Зарах үнэ
Авах үнэ
Бирж

САЙТЫН СТАТИСТИК

mod_vvisit_counterӨнөөдөр57
mod_vvisit_counterӨчигдөр1889
mod_vvisit_counterНийт1361756

Таны IP хаяг: 54.196.62.132
Өнөөдөр: 10-р сар 24, 2014