Skip to content
Алтны тухай сонирхолтой баримтууд PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 6-р сарын 11, Даваа гариг, 09:49

Алт нь  хүн  төрөлхтөний  хамгийн  их  үнэлдэг  гол  металлын  нэг юм. Тэрээр  байгальд хольцгүй цэврээр тааралдахаас гадна  калаварит ,  силванит ,  нагиаги  зэрэг  теллурт  нэгдэлд  6 -36 %ийн  агуулагатай  байна. Цэвэр  алт  нь  ихэнх  тохиолдолд  30 -50 хувийн мөнгөний  хольцтой  байдаг.


Алт  нь  голдуу  гидротермаль  гаралтай  цахирын  судал ,  пегматит ,  скарн  болон  зэс  диц  ,  зэс  молибден,  хүнцэл,  холимог  металлын хүдэрт  тохиолдоно. Алтны  зарим  үндсэн  орд  дахь  алт  нь  нүдэнд  юмуу  томруулагч  шилээр  харахад  үзэгдэнэ. Гэвч  ихэнх  тохиолдолд  нүдэнд  юмуу  томруулагч  шил  хэрэглэж  харахад  үзэгдэхгүй  байдаг .  Ер  нь  алт  нь  нилээд   хүдэр ,  чулуулагт нарийн ширхэглэг буюу сарнимал байдалтай байна.  Алтны  үндсэн  ордоос  гадна  түүний  шороон  орд багагүй  байдаг.


Эдүгээ  хүртэл  хүн  төрөлхтөн  нь  алтны  үндсэн  ба  шороон  ордоос  100,0  мянга  гаруй  тонн  алт  олборлосон  бөгөөд  тэдгээр  ордод мөн  100,0  мянга  тонноос  багагүй  алт  бий  гэж  үздэг  юм. Түүнээс  гадна  далай  тэнгисийн  усанд  1 тэрбум  тонн  буюу 1 шоо  метр  усанд  нь  3-5 мг  бий  гэж  тооцжээ. Гэхдээ  алтыг  далай , тэнгисийн  уснаас  үйлдвэрийн  аргаар  гаргаж  авах  асуудал  бүрэн  шийдвэрлэгдээгүй  байна.

Алт  нь  голдуу  өрөл , ялтас , утас , хааяа  талст  хэлбэртэй , шар  өнгөтэй  байдаг  бөгөөд  мөнгөтэй   алт  нь  илүү  тунгалаг  өнгөтэй  байна. Харин  зэстэй  алт  нь  улаавтар  туяатай  байдаг.  Тэрээр  химийн  хувьд  тэсвэртэй , хааны  дарсаас  бусад хүчилд  уусахгүй.  Алт  нь  металл  гялгатай , хатуулаг  нь  2 -3 ,  нягтрал  нь  хольцоосоо  хамаарах  ба  цэвэр  алтных нь  19,3   байна. Мөнгөний  20- иос  дээш  хувийн   агуулгатай  алтыг  электрум  гэнэ. Цэвэр  алтны  агуулгыг   сорьц  гэнэ. Жишээ нь  900 гэж  байвал  тэр  нь  түүний  найрлаганд  цэвэр  алт  90 %-ийг  эзлэнэ  гэсэн  үг  юм . Харин  шороон  ордын  алтан  дахь  сорьц  нь  үндсэн  ордоос  холдох  тусам  цэвэршиж  нэмэгдэнэ. Алт  нь  зөөлөн ,түргэн  элэгддэг  учир  түүнд  зэс , мөнгө  болон   бусад  металл  холидог . Алтны  үндсэн  ордын  1 тонн хүдэрт  3 грамм ,1 шоо метр  шороонд  0.1 грамм  алт  байвал  түүнийг  механизм  хэрэглэж   олборлох  нь  ашигтай  гэж  үздэг.

Алтны  100  тонноос  дээш  нөөцтэй  үндсэн  ордыг  их  том  ,  50-100  тонныхыг  том,  50- 100  хүртэл  тонныхыг  дунд  зэргийн  , 10  хүртэл  тонныхыг  жижиг  ордод  тооцно.  Мөн  1 тонноос  бага  нөөцтэй  шороон  ордыг  жижиг  орд  гэж үзнэ.  Алтны  үндсэн  ордоос  алтны  зэрэгцээгээр  ашигтай  тохиолдолд  мөнгө,  теллур,  висмут ,  хүнцэл  зэргийг  олборлодог.  Алтны  зарим  шороон  орд  нь  доржпалам ,  уулын  болор, цагаан  алт,  титаны  бүлгийн  эрдэс  агуулдаг тиймээс  алтны  хайгуул  хийх   явцад  дурдсан  эрдсийн  нэг  адил  байн байн  шалган  хайж  шинжлэх  нь  зүйтэй. Алтыг  гоёл  чимэглэлээс  эхлэн  пуужин ,  цөмийн  тогоо,  дуунаас

хурдан  нисэх  онгоц  ,  холбоо  харилцааны  техник  хэрэгсэл ,  хими ,  эмнэлэг,  фото  зургийн  үйлдвэр  зэрэг  олон  салбарт  хэрэглэнэ.

Алт  нь  үнэ  цэнгээ  хэзээ ч  алддаггүй ,  хэрэглээ  нь  үргэлж  өсч  буй  учир  түүний  хайгуул , олборлолтыг  нэмэгдүүлэхэд  их  анхаарч байна. Эдүгээ  1 унц  алтны  үнэ  цэнэ  олон  улсын  алтны  том  бирж  дээр  700-900 долларын  хооронд  хэлбэлзэж байна. Алт  ихтэй  улсад  Өмнөд  Африкийн Бүгд Найрамдах Улс,  Австрали,  ОХУ,  Узбекстан,  Канад, Бразил,  АНУ, Чили,  Филиппини,  Шинэ  Гвиней,  БНХАУ  зэрэг  улс  орно. Монгол  нь  алтаар  нилээн  баян  орны  тоонд  орох  бөгөөд түүний  алтжилтын  21 бүсэд  3400  тонн  алт  бий  гэж  тоймлон  тооцжээ. Хэдэн  жилийн  өмнө  барууны хэвлэлд  Монголыг  алтаар  баян  гэж  үзэж ,  түүнийг  олон  жилийн   өмнө  алтны  халуурал болж байсан  Канадын Клондейж  нутагтай  адилтгаж  бичсэн  нь  бий  үнэхээр  ч  сүүлийн  үед  манайд  алт  хайх,  олборлох  ажил  их  өрнөв.


Монголд  бүрэн  бус  мэдээгээр  алтны  орд ,  ирээдүй  бүхий  илрэц  60  гаруй  олдоод  байна. Сүүлийн  үед  Алтайн  өвөр  говийн  Хатан  суудал  Талын  бэлтэс ,  Аж Богдын   зэргээс  50 -100 тонн  нөөцтэй  байж  болзошгүй  алтны  хэд  хэдэн  томоохон  илрэц  нэмж  олдов. Мөн   Өмнөговийн  нутагт  алтны  томоохон  орд  байж  болзошгүй  нэг  буй  илрэц  олдож  эхэлж  байна. Монгол  нь  алтны  хүн  амд  ноогдох  хайсан  нөөц , олборлолтоор  дэлхий тэргүүлэх  орны  нэг  болов. Манай  алтны  олборлолт  1992  оноос  өмнө жилд  600  кг-аас  хэтрэхгүй  байсан  бол  одоо  8  тонн  гаруй  болж  ойрын  ирээдүйд  10  тонн  хүрэх  боломжтой  болж  байна. Эдүгээ  Монголд  алтны  хайгуул ,  олборлолт  явуулж  буй  дотоод  гадаадын  компани  130  гаруй  болоод  байна.

Цаашид  алтыг   хайх ,  олборлох  ажлыг  үр  ашигтай  нэмэгдүүлэх  ялагуяа  түүнд  дэвшилтэй  техник  ,  технологи  нэвтрүүлж  Засгийн  газрын “Алт”  хөтөлбөр хэрэгжүүлэхэд  илүү  анхаарах  нь  зүйтэй. Алт  гэдэг  нь  дээр  үеийн  нар  гэсэн  үгнээс  гаралтай  гэх  ба  дэлхий  дахины  нэр  томъёонд  аурум  гэж  нэрлэх  бөгөөд  энэ нь  латинаар  үүрийн  туяа  гэсэн  үг  ажээ.Монголчууд “Сундуйн  жүд”  хэмээх  10  боть  номыг  452.5  кг  алт,  мөнгөөр  хийсэн  баримтаар  нотлогдож  байгаа  юм. Алттай   боллоо  гээд  ханаж  байсангүй,  харин  ч  алтаа  алдах  бий гэж  сэтгэл  санааны  зовлон  учирч  байжээ.


Байгаль  дээр  тохиолдох  цул  алтны  жин  хэдэн  мг аас  хэдэн  арван  кг  хүртэл  байна. Одоогоор  мэдэгдэж  байгаа  хамгийн  том  цул  алт  нь  1872  онд  Австралиас олдсон  “Холтлерманы  хавтан”  гэж  алдаршсан  олдвор  бөгөөд  барьцалдан   чулууныхаа  хамт   260  кг  орчим  юм.  Мөн  “хүслийг  үл мэдэгч  нэртэй  ”   66.6 кг, “хүслийн  цул”  нэртэй  68.2 кг, “гайхамшигт Барклай” нэртэй  52,2  кг  “Канадын  тал”  нэртэй  41  кг

 

жинтэй цул  алт  олджээ.1842 онд  Уралаас  олдсон “Том  гурвалжин” нэртэй  36,22 кг  жинтэй  алтны  олдвор  нь  ОХУын  алмазын  фондод  хадгалагдаж   байна.


Монголын  хамгийн  том   алтанд  Заамарын  районы  Хайлаастын  ордоос  1995   онд  олдсон  808 гр  жинтэй  “Хайлааст”  ХК Шарын  голын   алтны   шороон  ордоос   олдсон  351,3 гр  жинтэй алт  тус тус  орж  байна. Алтны   орд  газрууд  тив  бүрт  харилцан  адилгүй  тархжээв Монгол  улсын  алт   олборлолтын  түүхийг  олон  янзаар  авч   үздэг  боловч  20   зууны   эхэнд  Богд  Хааны  Монгол  улсын  үед  Орос, Герман ,  Бельги,  Хятад  зэрэг  орны  %  нийлүүлсэн  “монголор” нэртэй  нийгэмлэг  ажиллаж  1900-1905   онд 588  кг ,  1906-1915   онд  8095  кг ,  1915-1919  онд  984  кг  тус  тус  олборлон  түүний  өчүүхэн  хэсгийг  татвар  хэлбэрээр  манай  оронд өгсөн  байна.

/Австралаас  олдсон  “Холтлерманы  хавтан” , дэлхий дээрхи хамгийн том цулаараа олдсон алтаар бүртгэгдсэн/

Үзсэн: 2370
Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
...
бичсэн зочин, May 11, 2013
баярллаа хэрэгтэй мэдээлэл тависанд
0
...
бичсэн зочин, May 25, 2014
Оюу толгойд зэстэй хамт байгаа 1200 тонн алтыг Баярцогт худалдаад Швейцарьт хадгаламж нээлгэсэн гэдэг гэрээ хэлбэрээр худалдаад алга болгоснуу

Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруулах

busy
 

ВИДЕО МЭДЭЭ

ШАР МЭДЭЭ

“МАК”-ийн уурхайд осол гарч, хүний амь эрсджээ

“МАК”-ийн уурхайд осол гарч, хүний амь эрсджээ

Энэ сарын 26-нд буюу уржигдар “МАК” компанийн Дорнод аймаг дахь Адуунчулуун...

Хятадын хөрөнгө оруулалттай компанийг шүүхэд өгчээ

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд өнөөдөр хэ...

“Алтайн хүдэр” 3,8 тэрбумын хохирол учруулжээ

Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлож, БНХАУ руу экспортолд...

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХУВЬЦАА

Компанийн нэр
Симбол
Үнэ
Өөрчлөлт
Хэмжээ
Нээлт
Хаалт
Зарах үнэ
Авах үнэ
Бирж

САЙТЫН СТАТИСТИК

mod_vvisit_counterӨнөөдөр951
mod_vvisit_counterӨчигдөр517
mod_vvisit_counterНийт1365239

Таны IP хаяг: 54.196.168.236
Өнөөдөр: 11-р сар 01, 2014