Skip to content
Увс аймгийн Бөхмөрөн сумынхан Ашигт малтмалын газарт хандав PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 4-р сарын 25, Лхагва гариг, 13:40

Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийг төлөөлж Улаанбаатарт буй тус сумын уугуул иргэд орон нутагт нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг эсэргүүцэж Ашигт малтмалын газарт өчигдөр шаарддага хүргүүллээ. Бөхмөрөн суманд 200 өрх, 45 мянган толгой мал байдаг аж. АМГ-аас одоогоор гадаад, дотоодын 16 компанийн нэр дээр 4000 га газарт хайгуулын, 946 га-д ашиглалтын лиценз олгосон аж. Үүний улмаас тус сумын бэлчээр талхлагдаж, эртний түүх дурсгалын зүйл, хиргэсүүр, хөшөө хөндөгдөж, хулгайдалдагдажбайгаа гэнэ. Мөн уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй хүнд даацын машинууд олон салаа зам гаргасан нь мал бэлчих аргагүй болж, цаашид энэ нутагт амьдрахад бэрхшээлтэй болсон гэж тэд ярилаа. Тиймээс Ашигт малтмалын газраас хайгуул, ашиглалтын тусгай зөвшоөрлөө эргэн нягталж үзэхийг хүсэж буй аж.
Энэ үеэр тус сумын "Баянмөрөн"    хөдөлгөөний төлөөлөгч Г.Ганбат "Нэг суманд 16 лиценз олгоно гэдэг тухайн орон нутагт иргэдийг газар нутаг, цаашлаад амьдрах баталгааг нь үгүй хийж байгаа юм. Иймд өнгөрсөн даваа гаригт Бөхмөрөн сумын иргэдийн хурал болж эхний ээлжинд хайгуулын есон тусгай зөвшөөрөлтэй газрыг сумын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан. Ашигт малтмал бол хэдэн жил ашиглаад л дуусна. Гэтэл төрсөн газар нутаг, мал ахуй гэдэг хэдэн мянган жилээр өсөж үржиж ирсэн, бидний амьдрапаа залгуулах гол эх үүсвэр учраас бэлчээр нутгаа хамгаалахын төлөө тэмцэнэ" гэлээ.
Тэдний тавьсан дөрвөн зүйл бүхий заалттай шаардах бичгийт Ашигт малтмалын газрын Кадастрын албаны дарга М.Энхтулга хүлээн авч энэ сарын 26-ны дотор албан бичгээр хариу мэдэгдэхээ хэллээ.
Б.БЯМБА

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруулах

busy
 

ВИДЕО МЭДЭЭ

ШАР МЭДЭЭ

Хятадын хөрөнгө оруулалттай компанийг шүүхэд өгчээ

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд өнөөдөр хэ...

“Алтайн хүдэр” 3,8 тэрбумын хохирол учруулжээ

Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлож, БНХАУ руу экспортолд...

Манай улс уул уурхай, барилга, авто угаалгад хамгийн их усыг хэрэглэж байна

Энэ жил Дэлхийн усны өдрийг манай улс ес дэх жилдээ “Ус ба эрчим хүч” сэдви...

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХУВЬЦАА

Компанийн нэр
Симбол
Үнэ
Өөрчлөлт
Хэмжээ
Нээлт
Хаалт
Зарах үнэ
Авах үнэ
Бирж

САЙТЫН СТАТИСТИК

mod_vvisit_counterӨнөөдөр324
mod_vvisit_counterӨчигдөр2437
mod_vvisit_counterНийт1295948

Таны IP хаяг: 54.83.243.165
Өнөөдөр: 8-р сар 28, 2014